Цэс

Дотоод журам

2017-03-22 - Танилцуулга

БАГШ АЖИЛТНУУДЫН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭН, 2017 ОНЫ … ДУГААР САРЫН … -НЫ ӨДРИЙН … ТООТ ТУШААЛААР БАТЛАВ

ЗАХИРАЛ ……………………………..С.ОЮУНЧИМЭГ

ДОРНОД АЙМГИЙН ГУРВАНЗАГАЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1 Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмын зорилго нь Монгол улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын багц хууль, бусад хууль тогтоомж, Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулийн дурмийн хүрээнд захиргаа, багш, ажилтнуудын хоорондын хөдөлмөрийн харилцаа, байгууллагын дотоод харилцааг зохицуулна.

1.2 Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмыг багш, ажилтны саналыг харгалзан, хуульд нийцүүлэн боловсруулж, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтыг үндэслэн, сургуулийн захирал баталж, мөрдүүлнэ. Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар гаргасан багш, ажилтны төлөөллийн саналыг хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

1.3 Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт бүрэлдэхүүн, суралцагчид энэхүү журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

1.4 Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөр зохион байгуулалт нь дээд байгууллага, удирдах албан тушаалтны эрх, үүрэг, тэдгээрийн ажлын уялдаа холбоо, багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтоор зохицуулагдана. Ажлын байрны тодорхойлолтод захирал, ажилтан хоёр гарын үсэг зурснаар баталгаажна.

1.5 Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа багш, ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ болон зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээг бичгээр хийнэ.

1.6 Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургууль нь Сургуулийн зөвлөл, багш нарын зөвлөл, суралцагчдын өөрөө удирдах байгууллага, заах аргын нэгдэлтэй байна. СЗ-ийн ажиллах журмыг зөвлөлийн хурлаар хэлэлцэн, зөвлөлийн дарга баталгаажуулна. ЗАН, БНЗ болон СӨБУ-ын журмыг боловсролын хууль болон бусад хууль үлгэрчилсэн дурэмд нийцүүлэн, тухайн хамт олноор хэлэлцүүлж, захирлын тушаалаар батална.

1.7 Энэ журмын хэрэгжилтэд сургуулийн захиргаа, багш, ажилтнууд хяналт тавина.

ХОЁР.  Иргэнийг ажилд авах ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл

2.1 Иргэнийг ажилд авах ажиллуулах хөдөлмөрийн ажлаас чөлөөлөх асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль

3.13 Гурванзагал сумын ЕБС-ийн багш, ажилчны дунд ажил хэрэгч , бүтээлч уур амьсгал буй болгож ажилд тустай, идэвх санаачлагыг бүх талаар дэмжихийн зэрэгцээ шүүмжлэл, хүсэлтийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах.

3.14 Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн багш, ажилтанд холбогдох материалыг бүрдүүлж өгөх хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгох хөдөлмөрийн гэрээ гэрээт ажилтны ажил үйлчилгээг худалдан авах гэрээг дуусгавар болгох.

3.15 Гурванзагал сумын ЕБС-ийн удирдах ажилтнууд сургуулийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, дэгийг биелүүлэх талаар багш, ажилтан, суралцагчдад шаардлага тавих, үүрэг даалгавар өгөх.

3.16 Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргасан багш, ажилтанд хариуцлага тооцох.

3.2 Гурванзагал сумын ЕБС-ийн хөдөлмөрийн харилцаанд багш, ажилтнууд дараах эрх эдэлж , үүрэг хүлээнэ.

3.2.1 Эрх бүхий байгууллагын тогтоосон хууль , дүрэм, журам болон Гурванзагал сумын ЕБС-ийн хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээгээр хүлээсэн үүргээ идэвх зүтгэл, үр бүтээлтэй биелүүлж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдлэн, суралцагч, харилцагчийн сэтгэл ханамжид хүрч ажиллах ажлыг цаг, хичээлийн хуваарийг мөрдөх баримт бичгийг тогтоосон журмаар тогтоосон хугацаанд хөтөлж мөрдөх.

3.2.2 Мэдлэг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх ажилдаа шинэлэг арга, технологи хэрэглэх талаар санаачилга  гарган ажиллах .

3.2.3 Ажлын байрны тав тухыг хангах гал усны болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар санал хүсэлт гаргаж, хөдөлмөрийн хэвийн нөхцөл бүрдүүлэн, үнэнч шударга ажиллах.

3.2.4 Ажлын хувцас хөдөлмөрийн болон сургалтын багаж, техник хэрэгслийг зориулалт зохих журмын дагуу эзэмшин  ашиглах, тогтоосон хугацаанд тооллого тооцоо хийлгэж байх.

3.2.5 Гурванзагал сумын ЕБС-ийн хэмжээнд шийдвэрлэхээр багш ажилтан, суралцагчийн эрх ашигтай холбоотой асуудлыг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх .

ДӨРӨВ: Ажил амралтын горим, түр чөлөө

4.1 Гурванзагал сумын ЕБС-ийн  багшийн хөдөлмөр нь бага, суурь боловсролын  стандартыг хэрэгжүүлэх ажил, бусад ажил гэсэн үндсэн хоёр үйл ажиллагаатай байна.

4.2 Багш нарын сард ажилласан хоног, илүү цагийг сургалтын менежер, ажилтнуудын цагийн бүртгэлийг нярав тогтоосон хугацаанд тооцож баталгаажуулан, санхүүд гарган өгөх бөгөөд энэ нь цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал олгох үндэс болно.

4.3 Гурванзагал сумын ЕБС-ийн  багш, ажилтнууд өглөө ажилдаа ирсэн завсарласан ажлаас орой тарсан цагтаа бүртгүүлнэ. Ажлын цагийн ашиглалтын байдалд захирал, СНА, сургалтын менежер, жижүүр багш, нярав хяналт тавина.

4.4 Гурванзагал сумын ЕБС-ийн  багш, ажилтнууд гадуур ажилтай болон захиргааны чөлөө авсан тухайгаа  шууд харьяалах албан тушаалтандаа мэдэгдэж, холбоо барих хаяг, гар утасны дугаараа үлдээнэ.

4.5 Орон нутаг болон төвд ажиллах багш нарт удирдамжийг үндэслэн захирал томилолт олгоно. Томилолтоор ажилласан багш, ажилтан томилолтын хугацаа дууссанаас хойш 5 хоногийн  дотор гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ танилцуулж, холбогдох тооцоог санхүүд хүлээлгэн өгнө.

4.6 Тухайн хичээлийн жилд дотуур байранд гүйцэтгэх ажлын төлөвлөлтийг дотуур байрны багш /эсвэл хариуцаж байгаа багш, ажилтан/ хичээлийн жилийн ажлын төлөвлөлтийг сургалтын менежер, Хүмүүжлийн ажлын төлөвлөлтийг нийгмийн ажилтан тус тус гаргаж захирал баталж мөрдүүлнэ.

4.7 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 75, 76, 77 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2- т заасны дагуу багш, ажилтанд амралт олгох бөгөөд 7 хоногийн ажлын өдрийн цаг нь 40 цаг, нэг ажлын өдрийн цаг нь 8 цаг байна. Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.3-т зааснаар илүү цагаар ажилласан ажилтанг амруулна.

4.8 Гурванзагал сумын ЕБС-ийн багш, ажилтан, суралцагчдын мөрдөх ажил амралтын цагийн хуваарь

4.8.1 Гурванзагал сумын ЕБС-ийн захиргааны ажил 8.00-17.00 цагт, 13.00-14.00 цагт үдийн завсарлага байна. Ажлын зайлшгүй шаардлагатай үед зохицуулалт хийж болно.

4.8.2 Дунд ангийн хичээл өглөөний 8.00 цагт, бага ангийн хичээл 13.00 цагт тус тус эхэлнэ. Дунд ангийн хичээлийн нэг цагийн үргэлжлэх хугацаа 40 минут, бага ангид 40 ба 35 минут байна. Сургалтын менежер хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж, хичээлийн бэлтгэл хангуулж, хичээлийн явцад тогтмол хяналт тавина.

4.8.3 Дотуур байрны жижүүр 9.00-9.30 цагт ажил хүлээлцэж, 8/16 цагаар 4 ээлжээр ажиллана. Ажлын зайлшгүй шаардлага, нөхцөл байдалд тохируулж, ээлжийн хуваарьт зохицуулалт хийж болно.

4.8.4 Галч нар 9.00-9.30 цагт ажил хүлээлцэх ба ажил хүлээлцэх дэвтэрт байгууллагын халаалт болон бүрэн бүтэн байдлын тодорхой бичиж хүлээлцэнэ. Галч нь 24/72 цагаар, 4 ээлжээр ажиллана. Ажлын зайлшгүй нөхцөл байдалд тохируулан ээлжийн графикт өөрчлөлт оруулж болно.

4.8.5 Үйлчлэгч, тогооч нар ажилд 8.00-17.00 цагт ирнэ. 13.00-14.00 цагт завсарлах бөгөөд ажлын цаг 17.00 цагт дуусна.

4.8.6 Сургалтын менежерийн ажлын цаг 7.50-17.00 цаг байх боловч сургалтын ажлын онцлогоос хамаарч, оройн цагт шилжүүлсэн байж болно. Аль ч тохиолдолд хичээлийн бэлтгэлийг бүрэн хангасан байх үүрэгтэй.

4.8.7 Багш нар сургалтын менежерийн хуваарийн дагуу жижүүр багшийн үүрэг гүйцэтгэнэ. Жижүүр багш нь үйлчлэгч завсарлаж ирсний дараа үдэлнэ.

4.8.8 Багш ажилтнууд нь баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрт хуваарийн дагуу ажиллана.

4.9 Амралт, түр чөлөө

4.9.1 Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын багц хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн, багш, ажилтанд жил бүр ээлжийн амралт олгоно. Ажилтан ээлжийн амралтыг биеэр эдэлнэ.

4.9.2 Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийг үндэслэн, багш, ажилтанд тухайн хичээлийн жилд сургалтын менежер, нярав захиргааны цалингүй чөлөөг харьяаллын дагуу 3-аас дээшгүй хоногоор 1 удаа олгох бөгөөд энэ хугацааны ажил хичээлийг зохицуулна.

4.9.3 Багш, ажилтан нь чөлөөний хүсэлтийг бичгээр гаргана. Өргөдлийг холбогдох албан тушаалтан цохож баталгаажуулсан байна.

4.9.4 Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 80.2 дугаар зүйлийг үндэслэн багш, ажилтан өөрөө эсвэл өөрийн асрамжид байгаа хүнээ эмнэлэгт үзүүлэн шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн тухай гэрчлэх баримт авчирсан бол ажлын 3 өдрийн захиргааны цалинтай чөлөөнд хичээлийн жилд нэг удаа тооцно. Харин гэрчлэх баримт байхгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно. Ар гэрт нь хүндэтгэн үзэх шалтгаанаар гачигдал тохиолдсон үед чөлөөг сунгаж, ажил, хичээлийг зохицуулна.

ТАВ. Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэлэг тэтгэмж

5.1 Багш зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ. Албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хэмжээ нь төрийн үйлчилгээний, боловсрол, төрийн үйлчилгээний туслах албан хаагчийн болон бусад цалин хөлстэй холбогдуулан Засгийн газраас баталсан тогтоолууд, холбогдох сайд нарын хамтарсан тушаал, Гурванзагал сумын ЕБС-ийн дотоод журмаар тогтоогдоно.

5.2 Багшийн нэмэгдэл хөлс нь мэргэжлийн зэргийн, ур чадварын, орон нутгийн нэмэгдлүүдээс бүрдэнэ. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг жилийн төсөвт тусгаж, дараах байдлаар олгоно. /Засгийн газрын 2007 оны 219 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт/ Үүнд:

5.2.1.1  Зөвлөх багш 20%

5.2.1.2 Тэргүүлэх багш 15%

5.2.1.3  Заах аргач багш 10%

5.2.2. Ур чадварын нэмэгдлийг /Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт / дараах байдлаар олгоно. Үүнд:

5.2.2.1 Аймгийн БСГ, БСШУЯ-ны шалгалтаар байгууллага хангалттай үнэлгээ авсан сургалт хүмүүжлийн ажилд шинэ арга технологи, туршлага нэвтрүүлсэн тохиолдолд сургалтын менежер, нийгмийн ажилтанд

5.2.2.2 Аймаг болон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд өөрөө болон бэлтгэсэн шавь нь 1-3 дугаар байр, тусгай байранд

5.2.2.3 Хичээлийн агуулга, стандарт хангалт аймгийн дунджаас дээгүүр байгаа нь БСГ, боловсролын хяналтын магадлаг шалгах комиссын шалгалтаар тогтоогдсон тохиолдолд багшид

5.2.2.4 Багш ажилтан багаараа аймгийн чанартай уралдаан тэмцээнд 1-3 дугаар байр эзэлсэн тохиолдолд багш, ажилтанд жилийн эцэст цалин фонд хүрвэл тус тус 10-30 хувиар урамшуулал бодож олгоно.

5.3 ЗАН-ийн ахлагчийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 5 хувь, анги удирдсаны нэмэгдэл хөлсийг 10 хувь, кабинет хариуцан ажилласан бол 5 хувиар тус тус бодож олгоно./ Засгийн газрын 2007 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт/

5.4 Багш, ажилтны цалин хөлсийг сар бүрийн 25-ны дотор бодож олгоно.

5.5 Эрхэлсэн ажлаа идэвх санаачлага, үр бүтээлтэй хийж, ажлын амжилт нь тогтворжин өсөж байгаа багш ажилтны сургуулийн захиргаанаас доорх хэлбэрээр

7.3 Буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирлыг сургуулийн захирлын эсвэл шүүхийн шийдвэрээр барагдуулна.

7.4 Дараах тохиолдлуудад багш, ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах асуудлыг хамт олны хурлаар шийдвэрлэнэ.

7.4.1 Хөдөлмөрийн гэрээгээр 2 оос доош удаа хангалтгүй үнэлэгдсэн.

7.4.2 Багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон.

7.4.3 Мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

7.4.4 Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.

7.5 Багш, ажилтан нь тухайн хичээлийн жилийн ээлжийн амралт эдлэх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тохиолдолд тооцооны эсвэл тойрох хуудас зуруулаагүй тохиолдолд ээлжийн амралтын хөлс олгохгүй.

7.6 Ажлаас хоцорсон эрт явсан ажлын байрандаа байгаагүй, ажил тасалсан ажилтан, хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл тасалсан багшид зохих шийтгэл ногдуулахын зэрэгцээ ажил тасалсан хугацааны цалинг сургалтын менежер, нярвын тодорхойлсон цагийн тооцоогоор хасна.

7.7 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд

7.7.1 Хичээлийн болон дотуур байранд архи уусан согтуурсан, согтуугаар ажлын байранд байсан, согтуугаар ажил үйлчилгээ явуулсан.

7.7.2 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /гэнэтийн зовлонд нэрвэгдэх өвчлөх, өвчтөн асрах, хөл хоригдохыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ./ ажилтан 3 ба түүнээс дээш хоногоор ажил таслах багш нэг улиралд 10 цагийн хичээл таслах

7.7.3 Байгууллагын өмч хөрөнгийг зөвшөөрлийн бичиггүй байрнаас нь авч нарах, тоног техник хэрэгслийг хувьд ашигласан болон эд ангийг сольсон.

7.7.4 Бичиг баримт засах, хуурамчаар үйлдэх замаар ашигласан эсвэл ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж  авах.

7.7.5 Хүүхдий эрх ашгийг хохироосон.

7.7.6 Цалинтай цалингүй чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиолдо бүрийг хамруулна.

7.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан буруутай үйлдэлд:

7.8.1 Сэлбэг, бараа материал, техник хэрэгсэл нийлүүлэгчтэй хувийн сонирхлын үүднээс харьцаж, хэрэглээнээс илүү, үйлчилгээний шаардлага хангахгүй бараа материал, эд зүйл худалдан авах мэдээ тайлан буруу гаргах.

7.8.2 Гал гарах, ус алдахаас бусад тохиолдолд аль нэг өрөө, танхимд эзэмшигч, эд хариуцагчийн зөвшөөрөлгүй орох ажлын байрыг орхиж сэлгүүцэх ажлын хариуцлага алдах байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах.

7.8.3 Эзэмшиж байгаа техник хэрэгслээ өөрийн буруугаас эвдэх эд ангийг дутаах, гал ус цахилгааны аюулгүйн дүрмийг зөрчих

7.8.4 Галч нар өөрийн буруутай үйлдлээс нам даралтын зуух, системд гэмтэл учруулах

7.8.5 Буруутай үйлдлийн улмаас хохирол төлүүлэх ажлыг захирлын тушаалаар эсвэл шүүхийн шийдвэрээр гүйцэтгэнэ.

7.9 Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1-д заасан буруутай үйлдэлд:

7.9.1 Удирдах ажилтан болон дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас доош удаа биелүүлэхгүй байх

7.9.2 албан ажилтай холбоотой шаардлага тавихад 3-аас доошгүй удаа эсэргүүцэж, ёс  зүйн зөрчил гаргах зэрэг тохиолдлуудыг багтаана.

7.10 Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-д буруутай үйлдэлд

7.10.1 Хугацаатай тайлан, мэдээ, судалгааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хоцроох

7.10.2 Баш нарын дунд зохиогддог олимпиад, ур чадвар тэмцээн, СХУ-ын уралдаан , сургалт , ажил зэргийг тасалбал

7.10.3 Боловсролын бичиг баримт болох ангийн болон багшийн журнал, хүүхдийн хувийн хэргийг өөрийн хариуцлагагүйгээс хаяж үрэгдүүлбэл

7.10.4 Хүүхдийн журнал, хувийн хэргийн дүнг санаатайгаар засах

7.10.5 Хөдөлмөрийн тухай , хувийн 131.1.1-д заасан буруутай баримтлах дэг болон бусад журмыг нийт бүрэлдэхүүний хурлаар хэлэлцэж , захирлын тушаалаар баталж мөрдөнө.

Эдгээр дэг журмыг зөрчигчдөд байгууллагын дотоод журам зөрчсөнтэй адил сахилгын шийтгэл ногдуулна

7.12 Багш ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд аймгийн “Ёс зүйн зөвлөл”-д бичгээр мэдэгдэж , зохих арга хэмжээг авахуулах

7.13 багшийн ёс зүйн зөрчил гаргасан нь “Ёс зүйн зөвлөлд”-д мэдэгдэх хэмжээнд хүрээгүй /нийгэм байгууллагад бодит хохирол , суралцагчдын сэтгэл зүй , бие организмд ноцтой хохирол гаргаагүй тохиолдолд / тохиолдолд сахилгын шийтгэлийг ногдуулна. /БСШУхааны сайдын 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгэээр тушаалын хавсралт Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 3-ын нэгдүгээрт заасны дагуу /

7.14 Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаанд үр бүтээлтэй ажилсан болохыг тодорхойлсон шууд албан тушаалтны нотлох баримтыг үндэслэн багш , ажилтаныг шийтгэлгүйд тооцно.

7.15 Сахилгын шийтгэлтнэй  байх байх хугацаанд багш , ажилтанд шагнал уралшил олгохгүй

НАЙМ  Үйл ажилгжааны зохион байгуулалт

8.1 Гурванзагал сумын ЕБС-ийн багшийн хөдөлмөртэй холбогдсон харилцааг “Багшийн ажлын үнэлгэний журм”-ааар зохиоцуулна

8.2 Гурванзагал сумын ЕБС-н суралцагчтай холбогдсон харилцааг “Гурванзагал сумын ЕБС-ийн суралцагчийг үнэлэх журам”  “Гурванзагал сумын дотуур байранд мөрдөх суралцагчийн дэг”-ээр зохицуулна

8.3 Гурванзагал сумын ЕБС-ийн хөдөлмөрийн дотоод журам , бусад журмаар зохицуулагдаагүй харилцааг багш , ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ , байгууллага , хувь хүмүүстэй байгуулах ажил үйлчилгэээг гүйцэтгэх гэрээ болон бусад журмаар зохиоцуулна

8.4 Байгууллагын дотоод журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг нийт бүрэлдэхүүний хурлаар хэлэлцэн шйидвэрлэнэ

ЕС Эдийн засгийн төлөвлөлт , зарцуулалт, эд хариуцагч

9.1 Ажил олгогч жил бүр эд хөрөнгийн тооллого хийж, багш, ажилтантай “Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ ”-г байгуулна. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний хугацаа нь хөдөлмөрийн гэрээний хугацаагаар тодорхойлогдож болно. Мөн хариуцлагын гэрээг тусад нь байгуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээнд тусгаж болно.

9.2 Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.

9.3 Багш, ажилтан нь шийтгэл ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 133,135 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээнэ. Эд хөрөнгийн хариуцлагын асуудлыг хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хязгаарлагдмал хариуцлагын гэрээний үндсэн дээр зохицуулна.

9.4 Ажлын цагаар хулгайд алдагдсан эд зүйлсийн хариуцлагыг тухайн эд хөрөнгө хариуцагч хариуцах бөгөөд ажлын бус цагаар алдагдсан эд хөрөнгийн байсан ажилтан хариуцан, хохиролыг барагдуулна.

9.5 Багш, ажилтан, суралцагчдыг хамран, сургуулийн захиргаа, боловсролын нийгмийн ажилтан, багш нараас зохион явуулж байгаа үйл ажиллагаанд захирлын тушаалаар батлагдсаны дагуу мөнгө, хөрөнгө зарцуулна.

Үүнд:

9.5.1 Бүсийн уулзалт, сургалт, багш солилцоо

9.5.2 Туршлага судлах

9.5.3 Урлагийн үзлэг, спорт тэмцээн

9.5.4 Сургалтын гадаад, дотоод орчны тохижилт, үйлчилгээ, засвар

9.5.5 Дотуур байрны тохижилт, үйлчилгээ, засвар

9.6 Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль” – ийн 26,28 дугаар заалт, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134, Төрийн өмчийн хорооны 2001 оны 562 дугаар тогтоолыг үндэслэн, өөрийн өмчийн эд хөрөнгийг хувь хүн, байгууллагад түрээслүүлж  болно.

9.7 Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгуулж, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө олж авах төрийн байгууллагуудын ажил үйлчилгээнд гүйцэтгэгчийг сонгох журмыг баримтлан, үндсэн хөрөнгө авах хасах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. /Төрийн өмчийн хорооны 1996 оны 50 дугаар тогтоолын 1,2 дугаар хавсралт/

9.8 Энэ хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдаагүй асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

9.9 Энэхүү хөдөлмөрийн дотоод журам нь Гурванзагал сумын ЕБС-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн